Search Results

260 items found

Products (207)

View All

News & Project (15)

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2020 оны хүчний зэс кабелиудыг нийлүүллээ.

    “Лутгүн интернэйшнл” ХХК нь“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Цахилгаан дамжуулах кабель” нийлүүлэх гэрээг амжилттай гүйцэтгэж дуусгалаа. Бид нийт 35 нэр төрлийн 57400 метр цахилгаан дамжуулах кабелиудыг гэрээнд заасан хугацаанаас өмнө амжилттай нийлүүлсэн бөгөөд захиалагчийн шаардлагад нийцсэн чанартай цахилгааны кабель болон бүх төрлийн цахилгааны тоноглолыг үйлдвэрлэгчээс захиалагчид хамгийн шуурхайгаар ханган нийлүүлдэг билээ. Манай компани нь ОХУ-ын кабелийн хамгийн нэр хүндтэй кабелийн үйлдвэрүүд болох Томсккабель, Иркутсккабель, Сарансккабель, Москабель, Холдинг Кабельный Альянс, Рыбинск кабель болон БНХАУ-ын ZTT, ZMS кабелийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын зах зээлд олон улсын чанарын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаалж байна.

  • “Лутгүн интернэйшнл” ХХК нь нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

    Уул уурхайн техник технологийн дэвшилтэт шийдлүүд болон бараа материалыг ханган нийлүүлэгч “Лутгүн интернэйшнл” ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчныменежментийн тогтолцоо,ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр тус компани нь чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны үйл ажиллагааг хянах, удирдах, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээ авахад чиглэсэн нэгдсэн стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бөгөөд мэргэшсэн хүний нөөц, удирдлагаар бүрэн хангагдсаныг дуулгахад таатай байна. Цаашид “Лутгүн интернэйшнл” ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, гүйцэтгэлийг сайжруулах зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр ижил төстэй компаниудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлж, харилцагч түнш байгууллагууддаа /ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018/ стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаагаараа онцлог давуу талтай юм.

  • "Лутгүн Интернэйшнл" ХХК

    Аюулгүй ажиллагаа, хувийн хамгаалах хэрэгсэл, өндөрт ажиллаг хамгаалалт хэрэгсэл гэсэн тусгай зориулалтын олон улсын стандартад нийцсэн дэлхийн брендийг шинээр Монголын зах зээлд нийлүүүлж байгаа билээ. "Лутгүн Интернэшнл" ХХК нь аюулгүйн ажиллагааны бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг Итали улсын C.A.M.P Safety брэндийн аюултай, хязгаарлагдмал орчинд болон өндөрт ажиллахад хэрэглэгддэг тусгай зориулалтын бүх төрлийн бүс болон хамгаалах хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхлээд байна. Уг брэнд нь анх 1889 онд үйлдвэрлэлтээ эхлүүлж байсан бөгөөд дэлхийн 80 гаруй оронд танигдсан Франц, АНУ болон Орост салбар бүхий CAMP safety, CAMP outdoor, CASSIN гэсэн групп компани юм. CAMP safety өндрийн бүс, хамгаалалтын болон дагалдах хэрэгсэл нийлсэн 500 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартууд болох EU, ANSI (USA), EAC-ийн чанар шаардлагыг хангасан сертификаттай байдаг. We are very pleased to announce that we are the distributor for CAMP Safety in Mongolia. From now on the complete product range of CAMP Safety is in Lutgun International´s distribution. CAMP Safety has offered professional safety equipment throughout the world and from among the more than thousands of different tools and equipment, there is surely one that fits your needs. Our safety products are designed to be easy-to-use and solutions-oriented. Each and every piece of safety equipment is built with the highest level of attention to detail in order to guarantee that which is paramount of workers at height – to get the job done safely and efficiently. C.A.M.P started in 1889 as a one-man metal shop. We are proud to support the distribution of these products in Mongolia.

View All